Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардсан жагсаал болж байна

Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.
УИХ-ын гишүүн 2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбатад шүүх хуралдаанаар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож зургаан жил хорих ялаар шийтгэхээр болсон. Шүүх хуралдаантай холбоотойгоор өнгөрсөн пүрэв гаргаас эхлэн Сэлэнгэ аймгийн иргэдийг төлөөлөл гэх иргэд шүүхийн гадаа жагсаж буй.
Тэд яг одоо "Эрдэнэбатыг чөлөөл", "Шүүгчийг шалгуулъя" хэмээн хашгирч бөмбөр, сав, төмөр хашлагыг нүдэж байна.
Жагсаалд оролцож буй иргэдийн төлөөлөл "Ж.Эрдэнэбатыг хууль бусаар цагдан хорьсон. Иргэдийн сонголтод халдаж, шүүх алх цохилоо. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас иргэдийн боломжийг хулгайлсан хүмүүсээ яагаад адилхан шүүхгүй байгаа юм бэ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ