Улсын их дэлгүүр ажиллаж эхэллээ

Улсын их дэлгүүрийн 1, 2-р давхар өнөөдрөөс ажиллаж эхэлжээ. Тодруулбал, нэгдүгээр давхарт цэцэг, бэлэг дурсгал, үнэт эдлэл, нүдний шил, гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалдаг лангуу түрээслэгчид болон супермаркет ажиллаж эхэлсэн бол хоёрдугаар давхарт хүүхдийн болон том хүний бэлэн хувцас, ноолууран бүтээгдэхүүн, дотуур хувцас, цахилгаан барааг худалдаалж байгаа аж.
Их дэлгүүрийн цахилгаан шат болон урсдаг шатыг ажиллуулаагүй бөгөөд гадаа талбайн автомашины зогсоолыг хаасан байдалтай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ