Я.Буянжаргал: Тусгаарлагдаж байгаа таван эх амаржсан

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр "Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 12075 иргэн тусгаарлагдсан ба өнөөдөр 2875 иргэн тусгаарлах байранд байна. 0-5 хүүхэд 176, 104 жирэмсэн эх байна.  Нийслэлд 573 иргэн гэрийн тусгаарлалтад  байгаа бол Баянхонгороос бусад бүх аймагт 4-26 иргэн тусгаарлагдаж байна.


Тусгаарлагдаж байгаа таван эх амаржсан. Эх, хүүхдийн бие сайн байгаа. Давхардсан тоогоор 26 мянга гаруй иргэнээс коронавирусийн шинжилгээ авсан. Замын-Үүдэд 125 иргэн, Орхонд 85 иргэн, Дархан-Уул аймагт 134 иргэн тусгаарлаж байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ