БНСУ-аас 172 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 13:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.


Тус онгоцоор нийт 172 иргэн ирлээ. Үүнд:


  • бага насны хүүхэдтэй гэр бүл 90,
  • өндөр настан, асран хамгаалагчтай 17,
  • хөгжлийн бэрхшээлтэй 3,
  • жирэмсэн 2,
  • эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 14,
  • хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 46 иргэн байна.


Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Ориентал”, “Алтай”, “Боржигон”, “Мичид” зочид буудалд тусгаарлах юм. Мөн маргааш  буюу 08-нд  Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, 260 орчим иргэнээ авчирна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ