Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явцын байдлын талаар НПГ-ын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат мэдээлэл өглөө. Энэ үеэр “Жаст” группийн захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг болон мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтад ирүүлснийг хянаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн” гэсэн юм.


Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас 2020 оны эхний хагас жилийн байдлаар 631 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хяналт тавьсан. Үүнээс 320 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дугаар олгосон. 219 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Нийт хяналт тавьж ажилласан гомдол мэдээлэл урьд оны мөн үетэй харьцуулахад 20,6 хувиар өссөн байна гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ