Улаанбаатарт 21 хэм дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Архангай,  Булган, Сэлэнгийн  нутаг, маргааш өдөр  Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орно.


Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, 11-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 08-ны 20 цагаа­с 07 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:


Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, ахиухан хэмжээний усархаг бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.  


Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Агаарын температур:  Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр  6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын талаар 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод- Дарьгангын талаар 30-35 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө бага зэрэг сэрүүсэж 20-22 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ