"Энэ жилийн наадмаар нийт есөн насны морины уралдаан болно"

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины уралдааны салбар хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 


"Энэ жилийн наадмаар зургаан насны морьд болонгурван насны эрлийз гээд нийт есөн насны морины уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 


Хурдан морины салбар хороо бэлтгэл ажлаа хангасан. Энэ жилийн хувьд цахимаар наадам явагдана. Таван телевиз шууд дамжуулна. Морь унаач хүүхдийг оруулахдаа халууныг нь үзнэ. Ариутгах халдваргүйжүүлэх ажлыг хийнэ” гэдгийг Хурдан морины уралдааны салбар хорооноос онцоллоо.


  • 7 сарын 10-нд 07:00 цагт соёолон насны морьдын уралдаан эхэлнэ.
  • 7сарын 11-нд 07:00 цагт азарга, 12:00 цагт их нас, 16:00-19:00 цагт эрлийз дээд насны морьд тус тус уралдана.
  • 7 сарын 12-нд соёолон, даага, эрлийз, бага нас гэсэн гурван төрлийн морьд уралдана


Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Н.Мандуул “Морь унаач хүүхдийн бүртгэл эхэлсэн бөгөөд өнөөдөр уламжлалт байдлаараа Хүй долоон худаг дээр бүртгэл үргэлжлэн явагдаж байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг сахиж бүртгэл хийж байгаа.


Уяачдадаа хандаж хэлэх зүйл байна. Хурдан морины хүүхдийн бүртгэлд өөрчлөлт ороогүй ч халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө. Даатгалд хамрагдсан байх, эцэг эхийн зөвшөөрөлтэй байх зэрэг өмнөх жилийнх шиг шаардлагыг тавина. Хурдан морины салбар комиссоос өнгөрсөн жил унаач хүүхдийн хамгаалалтын 200 хувцсыг үнэ төлбөргүй тараасан. Энэ жил хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг цаанаас олгохгүй учраас уяачид заавал хүүхдэдээ авч өгөх шаардлагатай. Хүй долоон худаг дээр бүртгэлийн үеэр даатгалын зургаан компани, хувцас хэрэглэл борлуулдаг хоёр ААН ажиллаж байгаа” гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ