Тусгаарлалтад байсан эх амаржиж, хүүтэй болжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр "Хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс сувиллын тусгаарлалтад шилжлээ. Цэргийн сургуулийн 21 настай оюутан 57 хоног, 37 настай оюутан 40 гаруй хоног эмчлүүлж эдгэрлээ. Монголд коронавирусийн 227 батлагдсан тохиолдлоос 197 хүнийг эмчлэн эдгэрүүллээ. 30 хүн эмчилгээнд байгаагаас хөнгөн 27, хүндэвтэр гурван хүн байна.

Нэг жирэмсэн эхийг ажиглах байрнаас ХӨСҮТ-д авчирч төрүүллээ, хүүтэй болсон. Өнөөдрийн байдлаар тусгаарлагдаж байсан жирэмсэн эхчүүдээс зургаа нь ХӨСҮТ-д амаржлаа" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ