Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 10 хүн, тусгаарлагдсан гурван хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр буюу долоодугаар сарын 13-нд 168 хүний сорьцонд шинжилгээ хийснээс 155-д нь коронавирус илрээгүй. Харин 13 хүний сорьцонд коронавирус илэрсэн. Үүнээс Афганистанаас ирсэн 10, мөн ажиглалтын байранд тусгаарлагдсан гурван хүнээс илэрлээ. Батлагдсан 243, эмчлэгдэж байгаа 39 хүн байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ