Сөүл-Улаанбаатарын нислэгээр 428 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрээ өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр ч нислэг үйлдэж, иргэдээ татан авлаа. Тодруулбал, тусгай үүргийн транзит онгоцоор АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 261 иргэн эх орондоо ирсэн юм. Үүнд бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102 иргэн байгаа юм. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Корпорэйт”, “Кентавр”, “Энхсаран” зочид буудал, сувилалд  21 хоног тусгаарласан юм.


Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн  хоёр дахь тусгай үүргийн транзит онгоц 20:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирсэн.  Энэхүү нислэгт  бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Зүчи”, “Наранбулаг”, “Ивээлэн” зочид буудал, сувилалд 21 хоног тусгаарласан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ