Архангай аймгийн Засаг даргын холбогдсон хэргийн шүүх хурал хойшлогджээ

Нийслэлийн прокурорын газраас Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/
- Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэгт заасан /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/ гэмт хэрэгт
Архангай аймгийн ИТХ-ын дарга Б. Өсөхбаярт
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан 2020 оны долоодугаар сарын 10-нд товлогдсон байсан боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнхбаяр, Б.Баттөр нар хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууллаа гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Ц.Мөнхнасан нь Б.Өсөхбаяртай бүлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж, Архангай аймгийн Цэнхэр сумын 1-р багийн нутагт орших Шоронгийн ам нэртэй газраас 5 га талбайд 5 жилийн хугацаатайгаар бичил уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг "Тунгалаг Тамир Ар" нөхөрлөлд эзэмшүүлэхээр олгосон гэх, мөн Ц.Мөнхнасан нь Батсүхтэй маргалдаж хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэх хэргээр, Б.Өсөхбаярыг Ц.Мөнхнасантай бүлэглэж, дээрх нөхөрлөлд давуу байдал бий болгосон хэргээр шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ