16 настай хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдав

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдлаа.
Уг хүүхэд долоодугаар сарын 14-нд тарваганы мах идсэн бөгөөд өчигдрөөс өндөр халуурч, ханиалгасан байна.
Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Аймгаас мэргэжлийн эмч нарын баг тус сум руу явлаа. Ард иргэдийг тарвага агнахгүй, мах, түүхий эд эрхтэнг идэхгүй байхыг анхааруулж байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ