Шадар сайд наадмын үзүүр, түрүү бөхчүүдэд шагналыг нь гардууллаа

Шадар сайд Я.Содбаатар Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүү бөхөд шагнал гардууллаа. Энэ жилийн баяр наадмаар Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга болсон. 


Шадар сайд Я.Содбаатар энэ жилийн наадмын түрүү бөх Улсын аварга П.Бүрэнтөгс, үзүүрлэсэн Н.Батсуурь, их шөвөгт үлдэж, Улсын заан цолоо баталсан Б.Пүрэвсайхан, шинээр Улсын заан цол авсан М.Бадарч нарт бай шагналыг нь олголоо. 


Мөн

  • Улсын аварга Н.Батсуурьт энэ жилийн наадамд найм давсан тул тод сонин
  • Улсын заан Б.Пүрэвсайханд саруул сайжрах
  • Улсын арслан Р.Пүрэвдагвад үнэн зоригт
  • Начин цолоо баталсан  Б.Орхонбаярт өсөх идэр 
  • Улсын харцага О.Хангайд өсөх идэр чимэг тус тус олголоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ