Авто ослын улмаас дөрвөн хүүхэд бэртжээ

Зам тээврийн ослын улмаас 27 хүн бэртэж гэмтсэний дөрөв нь хүүхэд аж. Авто ослоор бэртэж гэмтсэн, амь насаа алдсан зэрэг шалтгааныг хэлбэрээр нь авч үзвэл,
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 5
- Мөргөлдөх хэлбэрээр – 20
- Онхолдох хэлбэрээр – 3
- Шатах хэлбэрээр – 2
- Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр – 5 тус тус бүртгэгдсэн байна.
Цагдаагийн алба хаагчдын энэ долоо хоногийн хяналт шалгалтаар согтуугаар жолоо барьсан 110 жолоочийг илрүүлж, эрхээ хасуулсан ч жолоо барьсан таван хүнийг шүүхээр баривчилж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 378 жолоочид Зөрчлийн тухай хуулиар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгууль ногдуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ