"Ховд аймгийн Үенч суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн"

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан эхэллээ.


Хуралдаанаар автозамын нөхцөл байдал болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.


Тарваган тахал өвчний нөхцөл байдлын талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах "Долоодугаар сард улсын хэмжээнд тарваган тахлын хүний өвчлөл гарч, амь нас эрсдсэн тохиолдол гарсан. Тодруулбал, Ховд аймагт хоёр тохиолдол гарсан. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд сэжигтэй тохиолдол гарсан. Шинжилгээний сорьц өнөөдөр 10:20 цагт нийслэлд ирсэн. Одоо шинжилгээ үргэлжилж байна. Энэ тохиолдлын хувьд бэр гуйх ёслолд оролцсон хүмүүсийг тухайн айл нь тарваганы махаар дайлсан байсан. 


Өнөөдөр Ховдын Үенч суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай дуудлага мэдээлэл ирсэн. Уг сэжигтэй тохиолдол нь 6 настай хүүхэд, буудуулсан тарвагаар тоглож байгаад биеэр нь тууралт гарсан, өндөр халуурсан гэсэн өгүүлэмжтэй" гэлээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ