Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "2020 оны долоодугаар сарын 17-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 555 хүний сорьцод шинжилгээ хийхэд 530-д нь коронавирус илрээгүй. Харин 25 хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь Афганистанаас ирсэн дайчид. Афганистанаас 113 дайчин эх орондоо ирснээс 53-аас нь коронавирус илрээд байна. Давтан шинжилгээ хийнэ. 


Шинжилгээний хариунууд


  • 2020 оны долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 182 хүний сорьцоос коронавирус илрээгүй.
  • Эх орон руугаа буцаж байгаа БНХАУ-ын 240 иргэнээс илрээгүй
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 жолоочоос илрээгүй.
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүнээс илрээгүй.
  • Тандалтын зорилгоор хийсэн 9 сорьцоос илрээгүй. /Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгсэн эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс сорьцыг сонгон авсан.
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.


Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 287 боллоо. Үүнээс эдгэрсэн 211, эмчилгээнд 76 хүн байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ