Д.Нямхүү: Нийт 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна. 


Тэрбээр "Долоодугаар сарын 18-нд 113 хүнд шинжилгээ хийхэд  коронавирус илрээгүй. Афганистаны ирсэн зэвсэгт хүчний 31 дайчдын давтан шинжилгээгээр вирус илрээгүй. Афганистанаас 113 дайчин ирснээс 53-т нь коронавирус илэрсэн. Хоёр хүн эдгэрч өнөөдөр ХӨСҮТ-өөс сувиллын тусгаарлалтад шилжлээ. 


Монгол Улсад 287 хүн халдвартай нь батлагдсанаас 213 хүн эдгэрлээ. 74 хүн эмчлүүлж байгаагаас 12 хүн хүндэвтэр. ХӨСҮТ-д 112 хүн эмчилгээ, хяналт, тандалтад байна. Гэрийн ажиглалтад шилжсэн 34 настай жирэмсэн эмэгтэй өнөө өглөө 06.40 цагт ХӨСҮТ-д ирж амаржлаа" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ