С.Нарангэрэл ХЗДХ-ийн сайдын орон тооны зөвлөхөөр томилогдов

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар анхны тушаалаараа Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг орон тооны зөвлөхөөр томиллоо.


Хойшдоо ч Х.Нямбаатар сайд хууль зүйн салбарынхаа шилдэг академич, докторуудаар зөвлөхийн зөвлөлөө бүрдүүлэхээр шийдсэн бөгөөд ийнхүү эхнээс нь санал тавиад эхэлсэн байна. Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн салбарын хойшид гаргах хуулийн төслүүд, тогтоол, шийдвэрүүдэд салбарын манлайлагчид зөвлөгөө өгч эхлэх аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ