Өнөөдөр БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.07.20/ 08.47 цагт Улаанбаатараас хөөрчээ. Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.


Үүний зэрэгцээ, маргааш /2020.07.21/ Улаанбаатар-Токиогийн чиглэлд тусгай үүргийн онгоц хөөрөх бол долдугаар сарын 26-нд Улаанбаатар-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авна. Мөн нэмэлтээр долдугаар сарын 28, 29-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд дахин хоёр удаагийн нислэг үйлдэх бол долдугаар сарын 30-нд Улаанбаатар-Сидней чиглэлд нислэг үйлдэж, нийт 1470 иргэнийг татан авах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ