Япон улсаас 260 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

Япон улсад буй монгол иргэдээ авчрахаар Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:45 цагт хөөрлөө. 


Уг онгоцоор 260 орчим иргэн эх орондоо ирэх бөгөөд 21:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Японд одоогийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдлын тоо 26,556 байгаагаас 20,416 нь эдгэрчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ