Д.Нямхүү: Нийт 520 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр "Долоодугаар сарын 20-нд 520 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Өчигдөр 17.00 цагт Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн 250 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй" гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал "Долоодугаар сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 713 иргэнийг татан авлаа. Өнөөдрийн байдлаар 3042 иргэн ажиглалтад байна. Ажиглалтад 211 хүүхэд байна. Ажиглах нийт 36 байранд нийт 82 эмч мэргэжилтэн ажиллаж байна. Дадлагажигч эмч нарын талаар хүмүүс буруу ойлгож байна.
Дадлагажигч эмч бол 1-2 жил ажилласан туршлагатай. Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад буй 1239 иргэнд 125 өрхийн эмч мэргэжилтнүүд хяналт тавьж байгаа юм. Завхан, Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий аймагт иргэд гэрийн тусгаарлалтад байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ