Нүхэн жорлонд унасан гурван настай охиныг аварчээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Пионер” хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн Г-ын хашаанд нүхэн жорлонд хүүхэд унасан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар долоодугаар сарын 19-ний өдрийн 20:35 цагт хүлээн авчээ.



Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 20:42 цагт очиж 3 настай охин У гурван метрийн гүнтэй нүхэн жоролонд унасан байсныг эсэн мэнд гаргалаа.  


ОБЕГ-аас мэдээлснээр 2019 онд зургаан хүн нүхэн жорлонд унаж эндсэний дөрөв нь 1-6 насны хүүхэд байв. Үүн дээр өнгөрсөн зургаан сард гарсан ослыг нэмэхэд сүүлийн 18 сард Монголд таван хүүхэд нүхэн жорлонд унаж хорвоог орхисон байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ