Сэрэмжлүүлэг: Зам хөндлөн гарахдаа машинд мөргүүлж, амиа алджээ

Долоодугаар сарын 21-ний 23.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд явган зорчигч 48 настай Ц зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон ноцтой хэрэг бүртгэгдлээ.




Үүний өмнөх өдөр буюу долоодугаар сарын 20-ны үдэш Сонсголонгийн замд явган зорчигч мөн зам тээврийн ослын улмаас амиа алдсан.




Хурд хэтрүүлснээс осол гарсан байж болзошгүй бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч жолооч тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах, явган зорчигчид гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ