Д.Нямхүү: Эмчлэгдсэний дараа дахин вирус илэрсэн иргэдийн ажиглах хугацааг сунгасан

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна. 


Тэрбээр "Долоодугаар сарын 21-ний өдөр 461 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Урд шөнө 01.00 цагт Австралиас 48 хүн ирсэн. Бид өнөөдөр шинжилгээний сорьц цуглуулна.

Манай улсад эмчлэгдээд эдгэрсний дараа коронавирус дахин илэрсэн тохиолдлууд гарсан. Солонгост эмчлэгдээд гарсан 100-аад хүнээс вирус илэрсэн. Тэр хүмүүсийг эргэн хянаад, бусдад халдаагаагүй гэсэн судалгааны дүнг дэлхийд танилцуулж байсан. манайд ч ийм тохиолдол илэрсэн тул эмчлэгдсэний дараа дахин вирус илэрсэн иргэдийг тусгаарлах, ажиглах хугацааг сунгаж байна.


Ирэх 10, 11 дүгээр сард улирлын томуу, коронавирусийн халдвартай хавсарвал байдал маш хүндэрнэ. Тиймээс энэ эрсдэлийг тооцож, томуугийн вакциныг их хэмжээгээр авах захиаллгыг Засгийг газарт өгсөн" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ