Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 42 км дээд бүтцийг угсарчээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Одоогийн байдлаар газар шорооны ажил 87.15 хувь, ус өнгөрүүлэх хоолой, мал амьтны гарцын ажил 97,44 хувь, гүүрийн ажил 37,62 хувь, замын дээд бүтцийг 42 км газар угсраад байна.


Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам.доллар байдаг. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор дээрх үнэ даруй хоёр дахин буурах боломжтой юм. Төслийн хүрээнд нийт хоёр өртөө, зургаан зөрлөг баригдах бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгаар дайран өнгөрч, жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн, экспортлох боломжтой аж.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ