МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулав

Өнөөдөр буюу долоодугаар сарын 22-нд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулах ёслолын ажиллагаа болжээ.
Энэхүү орон сууцуудыг ОХУ-ын өмчөөс хүлээн авсан бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хувьчлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Монгол Улсын Их Сургууль ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газартай 1991 онд гэрээ байгуулан БЗД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 60 айлын орон сууцыг 60 багш, ажилтанд хуваарилан орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ