Шүүхээс Б.Хурц нарыг гэм буруутайд тооцлоо

Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж буй юм.


Шүүхэд хянагдаж буй эрүүгийн 1802005930070 дугаартай шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох хэрэг нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг “С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүсэн” эсэхийг хянан хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх байсан юм.


Шүүх хуралдаанаар Б.Хурц нарыг гэм буруутайд тооцсон бөгөөд ял оноох хуралдаан үргэлжлэн явагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ