С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд өнөөдөр /2020.07.23/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. С.Баярыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан шүүж буй юм.


Шүүх уг хэргийг Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарынхтай хамтад нь хэлэлцэж байсан ч Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын өмгөөлөгч шүүх хурал давхацсан үндэслэлээр эхний хуралдаанд оролцоогүй тул шүүх бүрэлдэхүүн хэргийг тусгаарлаж, шүүх хурлын товыг долоодугаар сарын 22-нд болгон тогтоосон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ