Коронавируст халдварын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долоодугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлэх талаар холбогдох судалгааг гаргаж, үнэлгээ хийх тухай чиглэл өгсөн юм. Үүний дагуу коронавируст халдварын салбар дундын арав дахь шатны эрсдэлийн үнэлгээг ХӨСҮТ-д зохион  байгуулж байна.


Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, БШУЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, НЭМГ, НЗДТГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийж байгаа юм.



Шадар 
сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ