Туул голын усны түвшин огцом нэмэгдсэн тул сэрэмжтэй байхыг анхааруулав

Төв аймгийн Лүн сумын Туул голын усны түвшин огцом 236 см болж нэмэгдэж, үерлэжээ.  Иймд иргэд та бүхнийг амралт зугаалгаар явахдаа голын усанд орохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.


 Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, Туул голын ай саваар нутаглаж байгаа малчид, айлууд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ