Б.Амгаланбаяр: Тарваган тахлын халдварт 15-17 насны эрэгтэй хүүхдүүд өртөж байна

ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр тарваган тахлын халдварын талаар мэдээлэл өглөө. 



Тэрбээр "Манай улсын 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой гэж тогтоогдлоо. 2020 оны эхний долоон сарын байдлаар тарваган тахлын сэжигтэй есөн тохиолдол бүртгэгдсэнээс гурав нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдож, нэг нь нас барсан.




Улсын хэмжээнд тарваган тахлын дархлаажуулалт хийж байгаа бөгөөд 41 мянга орчим иргэнийг тарваган тахлын дархлаажуулалтад хамруулаад байна. Энэ долоо хоногт нэмж 10 мянган хүнийг дархлаажуулна. Ихэвчлэн 15-17 насны эрэгтэй хүүхдүүд тарваган тахлын халдварт өртөж байгаа учир эцэг, эхчүүд хүүхдэдээ мэдээлэл өгч, хавх занга, урхи хэрэглэж тарвага агнахгүй байхыг анхааруулмаар байна" гэв. 




СЭТГЭГДЭЛ БИЧИХ