Тэрэлжийн гүүрэн дээрх хур хогийг долоон рейсээр ачиж дуусгажээ

Налайх дүүргийн Тэрэлж, Гордокийн салдаг уулзвар Зүүн чиглэлийн постын дэргэд иргэд хогоо хаяснаас их хэмжээний хур хог үүсгэжээ.


Үүссэн хур хогийг яаралтай арилгах үүргийг Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-т өгсөн тул 2020 оны долоодугаар сарын 15-нд тус газраас Зүүн пост, Өнөр амралтын газрын дэргэдэх зам дагуух хог, Тэрэлжийн гүүрэн дээрх төвлөрсөн хур хогийг долоон рейсээр зөөн ачиж дуусгасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ