Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар усархаг бороо орно

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ