Барилгын салхивчны хонгилоос 18 настай хүүхдийн цогцос олджээ

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа хотхоны баригдаж буй 12 давхар барилгын есөн давхрын салхивчны хонгилоос 18 настай хүүгийн цогцос олджээ. Хүн унаж нас барсан тухай дуудлага өчигдөр орой 20:50 цагийн үед бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид хүүгийн цогцсыг гаргасан байна.


Талийгаач нь “ТЭББ” ХХК-ийн гэрээт ажилтан, Архангай аймгийн харьяат байжээ. Өндрөөс хүн унаж амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ