"Мэс заслын амны хаалт коронавирусээс хамгийн найдвартай хамгаална"

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн дахинд өнгөрсөн 24 цагт 247 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 7000 гаруй хүн нас барлаа. ДЭМБ-аас дэлхий дахинд бидний уламжлалт амьдралын хэв маяг өөрчлөгдсөн. Шинэ хэв маягт дасан зохицох хэрэгтэй болж байна.
Дэлхий дахинд коронавирусийн эсрэг дархлаатай хүн маш бага байна. Тухайлбал, Канад улсын нийт хүн амын 1 хувьд нь коронавирусийн эсрэг дархлаа тогтлоо гэж мэдээлсэн. Нийтээрээ халдвар авах эрсдэлтэй хэвээр байна.
Австралийн эрдэмтэд хоёр давхар даавуун маск коронавирусээс хамгаалж чадна гэв. Мэс заслын амны хаалт коронавирусээс хамгаалах хамгийн найдвартай маск гэж мэдээллээ. Монгол Улсын хэмжээнд 2668 хүн ажиглалтад байгаа ба төрийн 268 албан хаагч үйлчилгээ үзүүлж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ