Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнг ирэх сард нээнэ

Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил дуусах шатандаа оржээ. 


Энэ хүрээнд нийт 1.4 га талбайд тохижилт хийж байгаагаас

  • 5615 ам метр явган хүний зам
  • 6320 ам метр зүлэгжүүлсэн талбай
  • 144 ам метр талбайд цэцгийн мандал байгуулжээ.


Мөн цэцэрлэгт хүрээлэнд наймдугаар Богд Жавзандамбын хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал сүндэрлэхээр төлөвлөснийг гүйцэтгэж дууссан байна. 


Одоогоор борооны ус зайлуулах шугамын ажлыг хийж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн бөгөөд наймдугаар сарын дундуур нээхээр төлөвлөж байгаа аж. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ