Тарваган тахал өвчний талаар хамтарсан сургалт зохион байгуулав

2020 оны долоодугаар сарын 23-нд Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран сургалт зохион байгууллаа.


Нийслэлийн харьяа 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, 4 Нэгдсэн эмнэлэг,  4 тосгоны Эрүүл мэндийн төв, Энэрэл эмнэлэг, Наркологи, Сэргээн засах клиникийн эмнэлэг, хувийн хэвшлийн 21 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, халдвар судлагч, хүлээн авах, эрчимт эмчилгээний эмч нарт ‘Тарваган тахлын тархвар зүй хариу арга хэмжээ, эмнэлзүй, оношилгоо,  эмчилгээ’ сэдэвт цахим сургалтыг хоёр удаа ЗӨСҮТ-ийн тархвар судлагч Л.Роломжав, эмнэл зүйч эмч Б.Дэлгэрмаа нар зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ