Улаанбаатарчууд “ухаалаг” автобусаар зорчоод таван жил болж байна

Одоогоос таван жилийн өмнөх энэ өдөр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй автобусууд цахим системд шилжиж, зорчигчид картаар төлбөр тооцоогоо хийж эхэлсэн байна. Ийнхүү улаанбаатарчууд “ухаалаг” автобусаар зорчдог болов. Тус төслийг “Улаанбаатар смарт карт” компани хэрэгжүүлжээ.
Эхлээд 2015 оны дөрөвдүгээр сараас 30 автобусанд “ухаалаг” тоног төхөөрөмж суурилуулан туршсан юм. Үр дүн нь сайн гарав. Ингээд тэр жилийнхээ долоодугаар сарын 24- нөөс 1100 орчим автобусанд иргэд автобусанд карт уншуулж, зорчдог болжээ. Ийнхүү 60 жилийн турш кондукторууд мөнгө хураадаг байсныг халж, мөнгө хураахтай холбоотой хүмүүсийн хоорондын харилцааны элдэв зөрчил арилж, зорчигчид техниктэй харьцаж, төлбөрөө хийдэг болсон нь дэвшилттэй тал болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ