Л.Мөнхтүшиг: Одоогоор 55 улсаас 11,951 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Гадаад улсаас иргэдээ татан авахаар долоодугаар сард 11 нислэг хийхээр төлөвлөж байсан бол тусгаарлах байрны нөөц боломжийг нэмэгдүүлснээр нийт 14 нислэгээр 2445 иргэнээ татан авахаар ажил үргэлжилж байна.
Одоогоор 55 улсаас 11,951 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан. Гуравдугаар сараас Элчин сайдын яамд нутаг буцах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэлсэн. Энэ үед 3000 гаруй иргэн өргөдлөө өгсөн байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 11,951 болсон. Харин татан авсан иргэний тоо 14,000 гарсан.
Хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг агуулгаар нь авч үзвэл 11,951 хүний 5497 нь УОК-оос тавьж буй таван шалгуурт нийцэхгүй байна.
Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь БНСУ-д бий. Татан авах ажиллагааг зохион байгуулж эхэлсэн үеэс УОК-оос тавьсан шалгуурыг баримталж, хүмүүсээ татан авсан тул энэ хүмүүсийн тоо эрс буурсан. Өөрийгөө таван шаардлагыг хангахгүй гэж үзэн хүлээцтэй байсан иргэд маань саяхнаас өргөдлөө гаргаж эхэлсэн" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ