Мотоцикл асаах үедээ аянганд цохиулж амиа алджээ

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ хоногийн мэдээллийг хүргэж байна.


Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн “Борлог” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ долоодугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагийн орчим дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас малчин Б /38 настай, эмэгтэй/ мотоцикл асаах үед аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг 07.23-ны өдрийн 21:35 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 23:30 цагт очиж, малчин Б-ийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


ДЭЛГЭР МӨРӨН ГОЛЫГ ЯВГАНААР ГАТАЛСАН ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гонгойн-Олом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км/ Тус сумын харьяат иргэн Г /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 17-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан.


Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн 2 бүлэгт хуваагдан тус аймгийн Түнэл сумын Баян-Эрхт багийн “Нүдэн булан” гэдэг газраас Тосонцэнгэл сумын Тээл багийн “Цацын булан” гэдэг газар хүртэл 100 км-т завьтай, 2 дугаар бүлэг “Гонгойн олом” гэдэг газраас “Цагаан-Эрэг” гэдэг газар хүртэл 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 14:56 цагт “Гонгойн олом” гэдэг газраас зүүн зүгт  6 км-т “Цагаан-Эрэг” гэдэг газраас иргэн Г-ийн цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваацэрэнд шилжүүлж өгсөн байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ