Д.Баттөр: МИАТ компани 35 мянган долларын алдагдалтай ниссэн

"МИАТ" ТӨХК-ийн тийзний үнэтэй холбоотой санал гомдол иргэдээс их ирж байгаа учраас тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр тийзний үнэ болон компанийн орлого, зарлагын талаар танилцууллаа.
2020 оны төлөвлөгөөгөөр МИАТ ТӨХК 1200 гаруй нислэг үйлдэхээр төлөвлөсөн боловч одоогийн байдлаар 533 нислэг үйлдсэн байна. Үүнээс:
- 250 нь дангаараа Ханбогдын чиглэлийн дотоодын нислэг.
- 21 нь тусгай үүргийн,
- 70 нь ачаа зөөсөн каргоны нислэг байна. Үндсэндээ бид төлөвлөснөөс 54 хувиар бага нислэг хийсэн гэсэн үг.
Тусгай үүргийн нэг нислэгийн үр дүнг танилцуулбал:
Сөүлийн чиглэлд
- Тусгай үүргийн нислэгт гуравдугаар сард 1000 долларын ашигтай нисэж байсан.
- Гэтэл дөрөвдүгээр сард 3000 долларын алдагдалтай болж эхэлсэн.
- Тавдугаар сард 35 мянган долларын алдагдалтай болсон.
Токиогийн чиглэлд
- гуравдугаар сард нэг удаа нисэхэд 21 мянган долларын алдагдалтай,
- дөрөвдүгээр сард 26 мянган долларын алдагдалтай болсон.
Учир нь нислэг 54 хувиар буурсан учраас нэгж нислэгт ногдох зардал өсөж, үйл ажиллагааны зардлаараа МИАТ компани алдагдалтай нисэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ