Улаанбаатарт 19 хэм дулаан

Өнөөдөр буюу долоодугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо орно.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Халх голын хөндийгөөр 30-35 градус, Увс нуурын хотгор, говийн аймгуудын өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ