Д.Нямхүү: 903 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр буюу долоодугаар сарын 24-нд 903 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд: Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний гурав дахь давтан шинжилгээ, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 иргэний хоёр дахь давтан шинжилгээ, БНХАУ-ын 100 гаруй иргэний шинжилгээг хийсэн. Эдгээр иргэд нутаг буцахаар болсон. Мөн 39 эмч ажилтанд шинжилгээ хийсэн. Өнөөдөр Афганистанаас 120 гаруй хүн ирнэ" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ