Өнөөдрөөс Дарь-Эхийн авто замыг хаана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороонд хамрагдах, "Дарь-Эхийн гудамж"-ны авто замыг шинэчлэх ажлын хүрээнд ус зайлуулах шугам, хоолойг суурилуулж байна. Үүнтэй холбогдуулан тус хэсгийн замыг өнөөдрөөс буюу долоодугаар сарын 27-ны 22:00 цагаас наймдугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах аж.


Иймд тус жолооч нар, тээврийн хэрэгслийг уг замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхааруулав. Мөн тус замын дагуу орчинд амьдардаг иргэд доорх зурган дээрх гудамж дундуурх замыг сонгон хөдөлгөөнд оролцох юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ