АНУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй 1437 иргэн байна

Улсын онцгой комисс (УОК)-ын гаргасан шийдвэрийн дагуу АНУ дахь ЭСЯ-нд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болгожээ.


2020 оны долоодугаар сарын 27-ны өдрийн байдлаар тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцан хүсэлт гаргасан 1437 иргэн байгаагаас:

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл - 258
  • Эрүүл мэндийн шалтгаантай - 197
  • Ахмад настан /60-аас дээш/ - 208 
  • Жирэмсэн - 15
  • Оюутан - 383
  • Бусад хүндэтгэх шалтгаантай - 376 хүн байна.


УОК-оос бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг энэхүү дарааллыг үл харгалзан сонгож, нэрсийг тус ЭСЯ-нд ирүүлж буй аж. 1437 иргэний мэдээллийг эндээс үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ