Сөүл рүү өнөөдөр тусгай нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард үйлдэх тусгай нислэгийг нэмэгдүүлж 14 нислэгээр 2000 гаруй иргэнийг татаж авахаар болсон. Тухайлбал, өнөөдөр болон маргааш буюу долдугаар сарын 28, 29-нд Сөүл рүү, долдугаар сарын 30-нд Сидней рүү тус тус тусгай үүргийн нислэг үйлдэх юм.
Хил хааснаас хойш тусгай үүргийн нислэгээр 44 орноос 14371 иргэн /2020.7.24-ний байдлаар/ эх орондоо иржээ. Мөн одоогийн байдлаар 55 улсаас 12 мянга орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ