Хөл хориог наймдугаар сарын 31 хүртэл үргэлжлүүлэхээр боллоо

УОК-ын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян:
УОК-ын хуралдаанаас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 289 тохиолдлын 73.7 хувь нь ОХУ-д сурч, ажиллаж амьдарч байсан иргэдээс илэрсэн. Мөн коронавирусын халдвар дотоодод тархах эрсдэл өндөр байгаа.
Тиймээс УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг үргэжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг наймдугаар сарын 31-нийг дуустал үргэжлүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ