Сайншанд-Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг хүчтэй аадар борооны улмаас сэтэрч, их хэмжээний эвдрэл үүсч, улмаар долдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хаасан билээ. Энэ дагуу Дорноговь аймгийн онгой комисс газар дээр ажиллаж, дараах шийдвэрийг гаргасан байна.

Үүнд:

Замыг засварлах зураг төсвийг яаралтай хийлгэж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх;
Дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулах хүртэл тодорхойгүй хугацаагаар хязгаарлах;
Эвдрэл үүсcэн зам болон тогтоол ус, шаврыг тойруулан шинээр түр зам гаргаж тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх;
Түр зам гаргахад шаардлагатай санхүүжилтийг аймгийн Эрсдэлийн сангаас шийдвэрлэн “Дорноговь-АЗЗА” ТӨXК-иар шуурхай гүйцэтгүүлэхээр боллоо.


Иймээс иргэд, аялагчдад түр зам барих газарт лаг, шавар ихээр үүсч техник, тоног төхөөрөмж ажиллах боломж хязгаарлагдмал байгаа тул зам баригдаж дуустал Сайншанд-Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.


 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ