Наймдугаар сард 14 удаагийн нислэгээр 3460 иргэнээ татаж авна

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдан, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр шийдвэрлэсэн. 


Мөн наймдугаар сард найман чиглэлд тусгай үүргийн 14 нислэгээр 3460 иргэнээ татаж авахаар шийдвэрлэлээ.


Одоогоор гадаадын орноос Монголдоо ирэх хүсэлтээ 12205 иргэн гаргаад байгаа юм.


  • Сөүл рүү 3 нислэг,
  • Европоос иргэдээ татахаар Франкфурт руу 3,
  • Токио руу 2 удаа,
  • Сидней нэг,
  • Энэтхэг, Вьетнамд байгаа иргэдээ татахын тулд нэг удаа,
  • Туркийн Истамбул руу нэг
  • АНУ руу нэг удаагийн нислэг хийхээр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ