Архангайд осолдсон гэр бүлийн дансыг солин, иргэдийг залилжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд долдугаар сарын 15-нд шатахуун тээвэрлэгч машин осолдож дэлбэрсний улмаас харамсалтай осол гарсан. Үүний улмаас “SPS” телевизийн анхны ажилчдын нэг О.Цэнгэл гэр бүлийнхээ долоон хүний хамт өртөж, аав, хань нь бурхан болсон. Одоо хүүхэд, ээжийнхээ хамт ГССҮТ-д эмчлүүлэн, үхэл, амьдралын зааг дээр байгаа юм.


Тэдэнд туслах хандивын аян орон даяар өрнөн, сайхан сэтгэлт монголчуудын хандив өргөж буй. Гэтэл тэдэнд туслах мэдээлэл дээр дансаа сольж тавин, иргэдийг залилсан тохиолдол гарчээ. Одоогоор 30-аад насны хоёр иргэн ингэж залилсныг тогтоосон байна. Тиймээс дансных нь дугаар, Очбаярын Цэнгэл гэсэн нэрийг нь сайтар нягталж байгаад тэдэнд хандив өргөхийг анхааруулъя.


Хандивийн данс: Очбаярын Цэнгэл

Хаан Банк – 5021715838

Голомт банк – 2205040025

Худалдаа Хөгжлийн Банк – 472008534 Холбогдох утас: 95452112.


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ